Friday, March 26, 2010

puppy help



Хэрвээ ажилтай өдөртөө гаргаж чадахгүй тийм зав чөлөө байхгүй гэж бодож бгаа хүмүүст зөвлөхөд;
Гөлөгөө уяж болно эсвэл Зориулалтийн тор авч хийж болно.Тор гэдэг
нь;





Гөлөг маань том болчих болохоор нэг мөсөн том тор авая гж бодож болохгүй зай их байх тусмаа гөлөг чин торон дотороо шээж баагаад гадаа шээж сурахгүй тэхээр аль болох гөлөгнийхөө өндөр намд таарсан тор сонгож авах хэрэгтэй. Тороо авчираад эхний ээлжинд хоол ус 2ийгно дотор нь тавиад тухтай гэгч нь аргагүй зөөлөн хонжилч юмуу эд тавих хэрэгтэй тгээд гөлөгөө доторнь оруулж гаргаж тоглуулаад тэр торийг хорьдог газар биш өөрийх нь тусгай өрөө мэтээр ойлгуулах хэрэгтэй.Эс тэгэж чадвал гаслана хуцана алж өгнө шүү.Дараад нь гөлөгөө аажим аажмаар хааж нээж тэрэн дотроо хэвтүүлэнгээ магтаж өгөх хэрэгтэй. Дасгана гэсэн үг. юу юугүй торонд хийчихвэл муухайшдээ.За тэгээд гөлөг чин торондоо 1 өдөрийн дотор дасчихна.Маргааш ажилдаа явахдаа хооллож ундлаад сайн гэгчинь гадаа гаргачхаад торондоо хийгээд хоол усийнь хажууднь тавиад яваад өгнөдөө. Тор нь хангалттай том биш болxоор дотороо шээж баахад тухгүй дээрээс нь нохой хэвтэр дээрээ шээж баах дургуй байдаг болхоор барагл шээж баадаггүй юм. Гөлөг тань дор хаяж 3н сартай байвал зүгээр. Гэвч өдөржингөө торонд гөлөгөө орхиод ажилдаа яваад орой ирээд 3хан сартай гөлөгөө гаргаж шээлгэж баалгана гэж бодож байвал санаснийч хэрэггүй. хэрвээ та завгүй бол нохой тэжээж хэрэггүй.

No comments:

Post a Comment