гөлөгөө хэзээ хаана яаж бааж шээхийг тааxийн аргагүй тул та гөлөгөө гэртээ авчирсан хамгийн анхний өдөрөөс эхлэн нямбай ажиллаx хэрэгтэй! Гөлөг гдг бол бөөн цаг зав үрсэн амьтан шүү. Хамгийн голно зарим нэгэн алдаа гаргахад нь битгий зодоорой!ойлгохгүй шүүдээ.Гөлөг хоол идэж ус ууснийхаа дараа баталгаатай шээж баана. Тэхээр хоолийно өгчихөөд аваад гарвал болно.Гадаа шээж бааx болгонд нь урмийн үг хэлж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж эрхлүүл.Гараx болгондоо дандаа нэг тактикаар явах хэрэгтэй. хэрвээ танай нохой полкоон дээр байдаг бол нохойгоо уяад хаалгаруугаа гарлаа, шатаараа буулаа, шээлгэж баалгах газарлуугаа очлоо, тэр хавиараа эргэлдлээ, шээлээ баалаа эрхлүүлж зөв юм хийсэнийг нь мэдрүүллээ буцаад яг явсан замаараа яваад полкоон дээрээ гаргалаа энэ үйлдэлийг өдөрт гөлөгөнд олон удаагийн давтамжтайгаар хийвэл үр дүнгээ үзүүлэх нь хурдан шүү.Өөрийн чин идэвхи зүтгэлээс их шалтгаалнадаа.Хүмүүс нохойгоо шээлгэж баалгахгүйн тулд их уядаг энэ буруу юмаа, уулна уясан нохой шээж баахнь бага байдаг юм гэхдээ гадаа гархаараа их хуцдаг болж хүнрүү дайрдаг болчиxдог муу тал ихтэй. Уяатай удсанаар их уйдаж зан авиранд нь өөрчлөлт гараад байдагийн. Гөлөг 4 сар хүртлээ давсагаа бүрэн барьж чадахгүй. Тиймээс ямар нэгэн алдаа гаргахад нь түүнийг шийтгэх хэрэггүй. Тэрний оронд маш сайн үнэр дарагч бодистой алчуураар шээсэн газарийхана үнэрийг арилтал сайн арчих хэрэгтэй. Энэ нь дахиж тэр газараа үнэрлэн шээлгэхгүй гэсэн үг юм. Гөлөг өөрийхөө үнэрийг сайн мэддэг болхоор зүгээр нэг савантай усаар арчаад үнэр нь сайн арилдаггүй. Хэрвээ та гөлөгөө яг шээж байхад нь баривал Болохгүй гэж өндөр дуугаар хэлээд гялс гадаа авж гаран (эсвэл шээлгэх газараа аваачин) шээсийг нь гүйцэт гартал нь хүлээгээд шээвэл магтаж урамшуулж болно. Хэрвээ та яг тэр үе мөчид нь барьж авч чадаагүй байж дараа нь шийтгэвэл гөлөг чинь танийг юунд шийтгээд байгааг ойлгохгуй эргэлздэг нохой болно шүү....Нохойг бага балчир байхад нь 1ч удаа 1ч муу юм зааж өгж болохгүй. Дараа нь засахад хэцүү байдаг юм
No comments:
Post a Comment