Sunday, April 11, 2010

Гөлөг вакцинжуулалт


Гөлгийг 2 сартайгаас нь эхлэн вакцинжуулалтад хамруулах шаардлагатай. 21 хоногийн зайтайгаар нохойн гударгын вирус, лептоспирос, парвовирус, короновирус, аденовирус, галзуу зэрэг өвчний эсрэг вакцинжуулалт хийгддэг.


Дөнгөж төрсөн гөлөг нь махс бага хэмжээний биеийн эсэргүүцэлтэй байдаг болхоор  эхний долоо хоногуудад гөлөгийг үхэлд хүргэх халдварт өвчнүүдээс хамгаална. 20оос дээш хоногт энэ хамгаалалт нь аажмаар арилж гөлөг өөрийн дархлаагаараа халдварт өвчинтэй тэмцэx хэрэгтэй болдог. Гөлөг бүр өөр өөр дархлаатай байдаг. Заримнь үхэж байхад зарим нь вакцингүй амьд явжил байдаг.

Нохойноос хүнд халдварладаг янз бүрийн хялгасан болон дугираг хорхойг туулгаар устгадаг. Одоо үед сайхан чацага алдуулдаггуй туулга гараад ирсэн амар. Туулгийг 3-4 сар дутамд гөлгөндөө уулгаж байх хэрэгтэй тийм үнэтэй бишээ. Анх ууж байгаа гөлөгнүүд вакцинаа хийлгэх гээд очиход чин эмч нь сайхан заагаад өгнө.

Жилдээ нэг удаа том болсон нохой вакциндаа хамрагддаг.  Том болсон нохой жилдээ 2 удаа эмлэгээр шагайгаад үзлэгт ороод байвал гэмгүй. Ямар нэгэн юм боллоо гэхэд эртхэн дээрнь арга хэмжээ авна шүүдээ.

Хоол тэжээл амин дэмийн дутагдалд ороогүй гөлөг хоолоо тайван идэж цаддаг бол, амин дэмийн дутагдалд орсон гөлөг хоолоо бүхэл бүхлээрнь залгиж үхэх гэж байгаа юм шиг иддэг байна. тэгээд ямарч цадсан царай байхгүй. Бид нар ингэж яриадл өхөөрдөөд байдаг. Гэвч цаана чин хөөрхий амьтан дутагдалд ороод байна шүүдээ ккк. Оливийн тос хоолонд нь 1 цайний халбагаар өгөөд байвал үс их сайхан толигор өнгөтэй болхийн зэрэгцээ үс уналт багасдаг.

Охин гөлөгийг анхнийх нь ороо орхоос өмнө засуулвал хөхний хавдарийг 99%иар багасгаж өгдөг байна. 6сартайд нь хийлгэвэл тохиромжтой. Нэгэнт хийлгээгүй удсан бол одооч гэсэн оройтоогүйшүү. Эр нохой зашад ааш зан нь тогтуун тайван болж намбийг аймар заадаг болчдог ккк.... Мөн нохойг засуулснаар янз бүрийн бэлгийн замийн халдварт өвчин, болон нохой дагаж хурдалж гүйж алга болхоос сэргийлнэ.

No comments:

Post a Comment