Sunday, March 28, 2010

Taking care of your new puppy

Хэллө алл!!! ккк өнөөдөр бүгдээрээ шинэ гөлөгөө хэрхэн арчлах тухай ярьцгаана. Хамгийн эхэнд;


1. Хамгийн эхний чиний хийх ёстой зүйл гэвэл шинэ авсан гөлөгөө шууд мал эмлэг дээр аваачиж үзлэгт оруулан улмаар зохих ёсний вакцин тариа туулгалтийг хийлгүүлэx хэрэгтэй

2. Хэрвээ чи мал эмлэг орж амжихгуй бол гөлөгөө толгойноос нь хөл хуртэл бүx биеийг нь үзэж харж сайн судал. Дараа нь ямар нэгэн өөрчлөлт гарвал чи хурдан мэднэ шуудээ. Чихнээс нь эхлээд үзий гөлөгний чин чихэн дотор харвал тунгалаг ягаан өнгөтэй ямар нэгэн бохирдолгуй байх ёстой, хэрвээ наалдангатай ногоон өнгөтэй эсвэл муухай үнэртэй байвал чихэндээ проблэмтэй байнаа гэсэн үг. Тэхээр хэрвээ ийм байвал мал эмлэг орох ёстой гэсэн үг.

3. Дараагийн хийх юм бол нүдийг нь ажиглах. Нуух ямар нэгэн юм нүднээс нь гарж байгаа эсэхийг ажиглах. шингэн усархаг зүйл гарж байвал ихэнх тохиолдолд зүгээр бага зэрэг тоос тортог орсний улмаас нулимсний сүв битүүрж нүд өөрийгөө цэвэрлэx гээд нулимс гарж бж болоx юм. Ногоон өнгөтэй нуух гарж байвал ямар нэгэн юмнаас алэргийтсан байж болох юм.( савангийн үнэр, хоолний зохицолгоо) хэрвээ энэ ногоон нуух өдөржин шөнөжин гараад хүндрээд ирвэл цаг алдалгуй эмчид хандах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд ногоон нуух гөлөгийг өглөө босоод ирэхэд гарсан байдаг, өдөртөө гардаггуй зугээр болчихдог юм.

4. Бээбий шүд ккк..нялх шүдийнь хар. ихэвчлэн гөлөг 4н сартайдаа шудээ хаяж солиж эхэлдэг ба 6н сар хурэхдээ бух шудээ солиж дууссан байдаг. Хэрвээ зарим нялх шүд нь том болсонийх нь дараа унаагуй байвал эмчээр авхуулах хэрэгтэй яагаад гэвэл дараад нь проблэм үүсгэдэг. Нохойн шүдийг угаах гэж байгаа бол зөвхөн нохойн оогоор угаах хэрэгтэй. Хүний хэрэглэдэг оо гэдсэн нь асуудал үүсгэдэг болхоор болохгуй!

5. Хөл. Гөлөгнийхөө хөлөнд хүрж бай. багаас нь хөлнийхнь хурууг оролдож хумсийг нь авч сурга. тэгж сургаагуй бол том болчихоод гайхаад хөлөө бариулах дургуй гар хазах гээд байдаг болчихно. Хумсийг нь авахдаа бид нарийн хэрэглэдэг хумсний хутгаар  үзүүрийг нь авхадл болно. ягаан өнгийн судас хумсруу нь гүйсэн байдаг ба тэр хүртэл нь хумсийг нь авбал маш их өвддөг. Хэрвээ таний нохой овчарк гэж узвэл овчарк хар хумстай байдаг ба та ягаан судасийг олж харж чадахгуй тиймэс үзүүрийн хэсгийг нь  авхад хангалттай. Хэрвээ хумснаас нь цус гаргавал али болох бохир оруулахгуй байхийг хичээгээрэй цусийг нь бага зэрэг гурилаар эсвэл скочоор тогтоож болно.

6. Усанд оруулах. Нохойгоо зөвхөн гоё харагдуулах гэж үнэрийг нь дарах гэж усанд зориулалтийн нохойн шампоонаар оруулдаг юм биш. Арьсний ямар нэгэн парзитнаас хамгаалж зориулалтийн нохойн шампоонаар сардаа дор хаяж  2 удаа оруулж байх хэрэгтэй. тэгвэл таний нохой арьсний шимэгч ямар нэгэн зуйлээс багач гэсэн хамгаалагдах нь бна. Гэхдээ хэтрүүлж усанд оруулвал нохойн арьс хуурайшч үсний уналт нэмэгддэг бна.

7. Хооллох. Монголчууд бид нохойгоо өөрсдийнхөө хоолноос хооллодог.. Энэ нь таньд ашигтай ч нохойнд цадхаас өөр ямарч ашиггүй байдаг бна. Нохой бидний идэж байгаа хоолноос бараг ямарч өөрт нь хэрэгтэй амин дэмээ авч чаддагуй бна. Тиймээс нохойнд зориулсан тусгай хоол гэж бна. Хорооллийн бух нохойний дэлгүүрүүдээр энэ хоол нь зарагдаж байдаг.  Энэ хоолийгнь та өөрсдийн иддэг хоолтойгоо холиод өгсөн ч болно.

8. Зүрхэний өтнүүд. Энэ нь шумуулар дамжин ирдэг маш аюултай өвчлөлт юм. Гадаа байсанч дотор байсанч зүрхний өттэй нохой хазаж ирсэн шумуулаар хазуулаа бол халдварладаг байхнэ...Энийг зөвхөн цусан тэст ээр шалгаж болдог байна.

9. Дотор эрхтэний паразитууд. Эд паразитууд нь нохойний ялгадаснаас олддог бна. үүнээс сэрэмжлэн нохой бур 3 аас 4н сар дутамд туулга уух шаардлагатай. Эх нь парзиттай байсан бол гөлөгнүүддээ халдаадаг байна. зарим парзитууд нохойноос хүнд ч халдварлдаг. Тиймээс гөлөгөндөө хүрсэнийхээ дараа гараа тогтмол угааж байгаарай.

1 comment:

  1. 10. Засах, эр гөлөгийг хөлөө өргөж шээдэг болхоос нь өмнө засах ёстой. Засуулсан эр гөлөгний ааш араншин тогтвортой хамгаалалтийн өндөр мэдрэмж муухай зан нь багасдаг бна. Эм гөлөг хөхний хорт хавдар тусахаас дээд сэргээр хамгаалагдаж чаддаг байхнь. Эм нохойн ороо орох бурт хөхний хавдарийн риск өндөрсдөг байна. ернө нохойг засах хөнгөлөх нь эрүүл мэндэд нь маш их тустай байдгийм бна.

    ReplyDelete